
28/06/2010, Патент 2063
Танд зөөж mээвэрлэн , барих, буулгахад хялбархан, ямар нэгэн зөвшөөрөл, баримт бичиг шаардахгүйгээр хаана ч барьж ашиглах боломжтой офис, танхим, орон сууц болох ГЭР хэрэгтэй байна уу ?
Бид та бүхэнд зуны, өвлийн, халаалт, эйркондишн, дотроо ариун цэврийн өрөөтэй... гэхчлэн бүх шийдлийг гаргаж өгөхөд бэлэн байна.
Монгол уламжлалт гэрүүдийн ерөнхий хийц, зохион байгуулалтыг орчин цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сайжруулсан канад-пасифик хийцэд тулгуурлан бүтээгдсэн эдгээр загварын гэрүүд нь 20кв.м, 30кв.м, 50кв.м, 90кв.м, 140кв.м хэмжээтэйгээр үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд Монгол орны эрс тэс уур амьсгал, салхи шуургатай орчин нөхцөлд 5 жилийн хугацаанд туршигдан, бат бөх, тогтвортой, тохилог давуу талуудаа батлан харуулсан бүтээгдэхүүн болно.
Гэрүүдийн үндсэн бүтээц модон хийцүүд нь байгалийн гаралтай эрүүл мэндэд хоргүй хамгаалалтын будаган давхарга бүхий сайн чанарын нарс модоор үйлдвэрийн аргаар хийгдэх ба зөөлөн эдлэл, дулаалгад өнгө үзэмж, чанар сайтай уламжлалт болон шинэ төрлийн материалуудыг ашигладаг
Уг гэр нь барьж угсрахад хялбар, өндөр ханатай, баганагүй, зай талбай том, цонх болон нэмэгдэл хаалга гаргах, холбох зэрэг захиалагчийн хүсэл сонирхолд нийцүүлэн гэрийн зөөлөн эдлэлийн нэмэлт бүрдлүүдийн хамт үйлдвэрлэж байна. Вакум цонх хаалга бүхий тансаг зэрэглэлийн , ердийн гэсэн 2 үндсэн суурь сонголттой ба зуны болон өвлийн гэсэн иж бүрдлээр хийгддэг, өнгө болон хээний сонголт боломжтой
G-Eco 90
Энэ төрлийн гэрүүдээс хамгийн түгээмэл хэрэглээтэй нь 90кв.м талбай бүхий 6 цонх, 1 шилэн хаалга бүхий зуйван хэлбэртэй , оффис, танхимын зориулалтаар ашиглахад тохиромжтой гэр G-Eco 90 юм.
Зориулалт


G-Eco 30
Сууцны гэр. Баганагүй татлагат хийцтэй.
2ш цонх, шилэн хаалгатай
Үнэ:
6 500 000 төг
/Шалгүй, дан бүрээстэй/
8 900 000 төг
/Шалгүй, давхар бүрээстэй/
Ердийн хаалгатай, цонхгүй
Үнэ :
5 500 000 төг
/Шалгүй, дан бүрээстэй/
7 900 000 төг
/Шалгүй, давхар бүрээстэй/

G-Eco 20
Сууцны гэр. Баганагүй татлагат хийцтэй.
Шилэн хаалгатай
Үнэ:
4 500 000 төг
/Шалгүй, дан бүрээстэй/
6 000 000 төг
/Шалгүй, давхар бүрээстэй/
Ердийн хаалгатай
Үнэ:
4 200 000 төг
/Шалгүй, дан бүрээстэй/
5 800 000 төг
/Шалгүй, давхар бүрээстэй/