МОДЕРН ГЭР ХХК
“Модерн Гэр” ХХК нь Монгол гэр, тавилга, модон хийцийн үйлдвэрлэлийн чиглэлээр 2005 оноос үйл ажиллагаагаа тогтмол явуулж буй үндэсний үйлдвэрлэгч, экспортлогч томоохон байгууллагуудын нэгэн төлөөлөл болж байна.
Олон жилийн ажлын туршлага бүхий Манай компанийн мэргэшсэн баг, хамт олон Монгол уламжлалд суурилсан Монгол үндэсний гэрийн иж бүрдэл, тавилгын үйлдвэрлэл, технологио хөгжүүлэхийн хамт, бүтээгдэхүүнээ орчин үеийн амьдралын хэв маяг, загвар дизайны чиг хандлагатай хослуулан, хэрэглэгчдийн санал, шаардлагад нийцүүлэн ажиллахыг зорьж байна.
Үйлдвэрийн дэргэд бэлэг дурсгалын цех, интерьер заслын болон барилга угсралтын хэсгүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа ба Манай баг хамт олон, жуулчны бааз, үйлчилгээний болон бусад зориулалтаар ашиглаж болох суурин гэр барилгуудыг уламжлалт ба орчин үеийн дизайн, загвараар, өөрсдийн зураг төсөл, гүйцэтгэлээр барих, тохижуулах ажлын ихээхэн туршлага хуримтлуулан, хөгжүүлж байна.
Модерн Гэр ХХКомпани нь мэргэшсэн, дадлага туршлага бүхий, үндсэн 20 ажилчныг жилийн бүх улиралд, захиалгын хэмжээ, улирлын ажлын онцлогоос хамааран 25 хүртэлх гэрээт ажилчдыг нэмж ажлын байраар ханган, хэрэглэгчдийн захиалгыг чанартай, цаг хугацаанд нь гүйцэтгэх тал дээр онцгой анхаарч ажилладаг
Эрхэм зорилго
Үндэсний соёл, уламжлалаа дээдэлж, хүний хөгжил, технологиор тэргүүлэн, хэрэглэгч, харилцагчдын сэтгэл ханамжийг ухаалаг хэрэглээтэй хослуулах тэргүүлэгч үйлдвэрлэгч болох
Зорилго
Монгол гэр, тавилга, модон эдлэлийн уламжлалт хэрэглээнд үндэслэсэн, байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй, орчин цагийн хэрэглээ, шаардлагад нийцүүлсэн эко сууцны загваруудыг боловсруулах, зах зээлд нэвтрүүлэх, гадаад, дотоодын зах зээлд үндэсний Монгол гэрийн соёлыг дэлхийд, эх орондоо сурталчлах зорилготой. Мөн гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулахад хувь нэмэр оруулж хаягдал түүхий эд ашиглан дайвар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зэргээр үндэсний ногоон үйлдвэрлэлээ дэмжих нь бидний зорилго болно.
Бидний уриа
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэйгээр баялагийг бүтээх
Алсын хараа
Бид, олон улсын зах зээлд гэр, гэрийн тавилга, модон бүтээгдэхүүн, хийцийг орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн борлуулах, олон улсын стандартыг хангах үндэсний томоохон үйлдвэрлэгч компани болно.
Эрхэмлэх үнэт зүйлс
• Компанийхаа төлөө зүрх сэтгэл, бүхий л авьяас чадвараа дайчлан ажиллаж буй чадварлаг мэргэжилтэн, ажилчид
• Бидэнтэй үргэлж хамт байдаг нийт хэрэглэгч, харилцагч, бизнесийн түншүүд
• Монгол үндэсний өв соёл, өвөг дээдсээс ирсэн уламжлалт ёс заншил, унаган байгаль